
УОК-ын шийдвэрээр эх орондоо буцах хүсэлтэй иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгийг үргэлжлүүлж буй. Он гарсаар нийт долоон удаагийн нислэгээр 590 иргэнээ татан авчээ. УОК-ын дэргэдэх Шуурхай штабын мэдээлснээр эх орондоо иргэдийн тухайд
Бага насны хүүхэдтэй гэр бүл -29
Эрүүл мэндийн шалтгаантай- 32
Өндөр настан 6
Жирэмсэн -8
Саатуулах байранд байсан-59
Энхийг сахиулагч 232
Бусад шалтгаантай 224 иргэн байгаа юм.
Дэлхий дахины тулгамдсан асуудал болсон covid-19 халдвар дэгдсэнээс хойш нэг жилийн хугацаанд манай улс 28.359 иргэнээ татан авчээ. Тодруулбал, УОК-ын шийдвэрээр нийт 119 удаагийн тусгай үүргийн нислэгээр 21716 иргэн эх орондоо ирсэн байна. Мөн ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6,643 иргэнийг татан авчээ.