С.Ганбаатар: Банкны хуулин дээр ажиллаж байгаа залуу, зоригтой гишүүдээ өмөөрнө

2021-01-22 0

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Өнгөрсөн 7 хоногт УИХ дахь АН-ын бүлгээс хуулийн төслийн хэлэлцуүлгийг 5 хоног хойшлуулах санал гаргасан бөгөөд өнөөдөр ийнхүү анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авах үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар залуу гишүүдээ дэмжиж үг хэлсэн юм.

Тэрбээр “Г.Амартүвшин нарын залуу зоригтой гишүүдийг эсэргүүцэж, банкны мафиуд маш аймшигтайгаар довтолж байна. Яагаад өмнө нь дуугараагүй юм, яагаад яг энэ цаг үед довтолж байгаа юм бэ? Залуу гишүүддээ хандаж хэлэхэд хайрлах нэр хүндгүй болтолоо балбуулнаа гэдэг жинхэнэ улстөрчийн эрх чөлөө шүү. Энэ хуулийг батлуулахын төлөө бүгдээрээ тууштай яваарай. Монополь банкуудын дур зоргоороо аашлалтыг олон нийтийн өмч болгох энэ хуулийг яаралтай хийх хэрэгтэй”  гэв.

Холбоотой мэдээ

Гэр нь шатсан өрхөд УИХ-ын гишүүн Н.Учрал тусламж үзүүлж, гэр бэлэглэнэ

Өчигдөр буюу 2021 оны 1 дүгээр сарын 27-ны оройн 19:14 цагт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8

2021-01-28

Оюун-Эрдэнэ сайд Харвардад суралцсан л байгаа даа?!

Оюун-Эрдэнэ сайд Харвардад суралцсан л байгаа даа?! Сүүлийн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх г

2021-01-25

ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫГ ТОМИЛНО

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ Ерөнхий сайдын нэрийг өнөөдөр УИХ-д оруулахаар болжээ.

2021-01-25