“Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар Ц.Цолмон, Л.Энхболд нарыг томилуулах боломжтой эсэх талаар АТГ-т ханджээ

2020-12-11 0

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ц.Цолмон, УИХ-ын гишүүн асан Л.Энхболд нарыг томилохоор болжээ. Тиймээс тэднийг томилж болох эсэх мэдээллийг авахаар АТГ-т бичиг хүргүүлсэн байна. АТГ-аас бичиг ирсэний дараа томилгоог хийх аж.

Ц.Цолмон нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй юм. Тэрбээр УИХ-ын Тамгын газарт компьютерийн операторч, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд багш, Хууль зүй, дотоод хэргийн яаманд Хууль зүйн бодлогын газрын дарга, Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, УИХ-ын Тамгын газрын даргаар тус тус ажиллаж байсан аж.

Харин УИХ-ын гишүүн асан Л.Энхболд нь эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. “Ди Энд Эл групп” ХХК-ийн захирал, “Монгол говийн хөгжил сан” ТББ-ыг тэргүүлэгч, “Өмнөговийн залуучуудын хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн, “JCI Capital”-ийн Ерөнхийлөгч, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр тус тус ажиллаж байжээ.

Тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, ЖДҮХС-гаас их хэмжээний зээл авсан хэрэгт АТГ-т шалгагдаж байгаа. Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад прокурорын байгууллагаас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр санал оруулж байсан ч УИХ хамгаалан үлдээж байсан билээ.

Холбоотой мэдээ

ХҮН-аас Д.Сумьяабазарыг хариуцлага хүлээж албан тушаалаасаа огцрохыг шаардав

Хөдөлмөрийн үндэсний намаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабаз

2021-01-22

С.Ганбаатар: Банкны хуулин дээр ажиллаж байгаа залуу, зоригтой гишүүдээ өмөөрнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тух

2021-01-22

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий Сайдад нэр дэвшүүлнэ

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн хурлаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд

2021-01-22