
Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Тодруулбал, энэ сарын 14-нөөс Улаанбаатарт бэлэн байдлын зэргийг бууруулж, 34 төрлийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нээж байгаатай холбогдуулан мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр “Энэ сарын 14-нөөс автомашинууд замын хөдөлгөөнд оролцохдоо QR код уншуулахгүй. Хуучнаараа явна. Гэхдээ дугаарын хязгаарлалт хэвийн үйлчилнэ. Мөн 18 градусаас доош агууламжтай спиртийн агууламжтай бүтээгдэхүүнийг худалдаалж эхэлнэ” гэлээ.