
Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арванхоёрдугаар сарын 10-нд нийт 20633 хүнд шинжилгээ хийсэн 7 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.
Улаанбаатарт 6 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Үүний дөрөв нь өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудын давтан шинжилгээнд илэрсэн. Хоёр нь Амгалан гаалийн газрын ажилтны тандалтын шинжилгээнд болон уг ажилтаны хүүгээс коронавирус илэрсэн.
Сэлэнгэ амйагт нэг тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх баталгдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн.
ЭМЯ: Долоон хүнээс коронавирус илэрч, дотоодын халдварын тоо 454 боллоо
Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 454 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл,
Улаанбаатарт 138
Сэлэнгэ аймагт 208
Орхон аймагт 25
Дархан-Уул аймагт 45
Дорноговь аймагт 31
Говьсүмбэр аймагт 4
Арханхагй аймагт 3
Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 905, эдгэрсэн 384 байна.
Цэргийн төв эмнэлэг болон ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 512 хүн эмчлүүлж байна.
Биеийн байдал маш хүнд 1, хүнд 5, хүндэвтэр 76, хөнгөн 440 хүн эмчлэгдэж байна” гэв.