“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХАМТ ОЛОН 2020 ОНЫ ӨДРИЙН АЧИЛТЫН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭ ТОГТООЛОО

2020-09-25 0

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон 2020 оны өдрийн ачилтын дээд үзүүлэлтээ тогтоолоо. Тодруулбал, уурхайн Б болон Г ээлжний хамт олон 2020 оны 9 дүгээр сарын 24-ний 07:00 цагаас 9 дүгээр сарын 25-ны өдрийн 07:00 цаг хүртэл 1205 тээврийн хэрэгслийн 1310 тэвшинд 91,328.55 тонн нүүрс ачиж гаргасан нь энэ оны өдрийн ачилтын дээд үзүүлэлт боллоо.

Мөн 00-00 цагийн үзүүлэлтээр тооцоход 2020 оны 9 дүгээр сарын 24-ний 00 цагаас 25-ны 00 цаг хүртэл 1175 машин, 1294 тэвш нүүрс ачсан нь компанийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Өмнөх дээд үзүүлэлт нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 00-00 үзүүлэлтээр 1177 машин, 1229 тэвш нүүрс ачиж байсан хэмжээ юм.

Ковид-19 цар тахлын дэгдэлтээс үүдэлтэй хилийн хориотой холбоотойгоор 4-6 дугаар саруудад нүүрс борлуулалтын хэмжээ огцом буурсан ч Монгол, БНХАУ-ын хилийн боомтын “Ногоон гарц”-ыг хэрэгжүүлэх түр журмын үр нөлөө болон нүүрсний борлуулалтыг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэх тухай ТУЗ-аас баталсан удирдамжийн хүрээнд энэ оны борлуулалтын орлогын 50 хувийг зөвхөн 7-9 дугаар сард олоод байна.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2020 оны 3-р улирлын байдлаар 4.9 сая тонн нүүрсийг уурхайн амнаас ачуулсан бөгөөд үүний 61% буюу 3 сая тонн нүүрсийг Цанхийн зүүн уурхайгаас, 39% буюу 1.9 сая тонн нүүрсийг Цанхийн баруун уурхайгаас ачуулаад байна.

Энэ оны 9 дүгээр сард /2020-09-25-ны өдрийн байдлаар/ 1.3 сая тонн нүүрс борлуулж, ачуулсан нь өмнөх сарын үзүүлэлтээс гурав дахин өссөн үзүүлэлт буюу энэ оны нийт борлуулалтын 30 хувийг эзэлж байгаа өндөр үзүүлэлт болов.

Холбоотой мэдээ

ЭМЯ: Нэг хүнээс Covid-19 илэрч, батлагдсан тохиолдол 350 боллоо

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2020.11.03) нэмж нэг хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар

2020-11-03

НИТХ-ын хороод, дэд хороо байгуулах ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Халиунбатаар ахлуулсан ажлын хэсэг  хурлын хороод, дэд хороо байгуу

2020-11-03

Түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих үзлэг шалгалт явагдаж байна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол

2020-11-03