МОНГОЛЫН ХУУЛЬ ГАДНЫ ИРГЭДИЙН ХӨЛД НУХЛАГДАХ УУ?

2020-10-11 0

Эс Ар трэйд” ХХК-ын захирал Б.Сэлэнгэ / Selenge / гэх БНХАУын иргэн өвөрмонгол залуу ямар төрлийн виз, оршин суухтай нь үл мэдэгдэх Монголд 10 жил оршин сууж байгаа юм байна. Энэ хугацаандаа хятад иргэдэд хэлмэрч хийж монголчуудын хэлдгээр цавьчаа гэгчийг дундаас нь хийж ирсэн түүхтэй нэгэн. Гэвч монголын газар шороо зохисон бололтой бусдыг хууран мэхлэх залилан хийх нь нэмэгджээ. Сүүлийн үеийн 7707 дугаар бүхий Бэнз машин хөлөглөж, 88888886 дугаар барьж, үнэтэй брэндийн хувцсаар гоёсон түүнийг хэнч залилан мэхлэгч гэж бодоогүй биз. Ёстой монгол хүний итгэмтгий тусч чанар дээр тоголсон хэрэг буй заа.

Гэвч энэ хүнд хууль шүүхийн байгууллага үйлчилэхгүй байгаа нь цаанаа том ар талтайг илтгэх шиг !!!
Бусдад онц их хэмжээний хохирол учруулсан энэ хүнд Монголын хууль шүүхийн байгууллага яагаад үйлчилэхгүй байна. Гадаадын иргэн харьяатын байгууллага энэ хүний визний ангилал болоод залилан хийсэн асуудал дээр анхаарал хандуулахгүй байсаар өдийг хүрчээ.

Одоо байруудын ливтийг шинээр суурьлуулдаг бизнестэй болсон гээд бусдыг хууран мэхэлж бгаа сурагтай.
Ливт угсралтын ажлыг чанаргүй хийж бусдад хохирол учруулагч “Эс Ар трэйд” ХХК-ын захирал Б.Сэлэнгэ гэгч нь нэг л өдөр Монголын хилээр гараад явахад хохирол нь хэн дээр буух вэ. Орон сууц, албан байгууллагын ливт гэдэг нь олон хүний амь нас аюулгүй байдлыг хангаж байдаг хариуцлагатай зүйл. Гэтэл залилан мэхлэгч, олны хэлдгээр зуун айлын би чадна гэгч гадны нэг этгээд та бидний амьдран сууж буй байрны лифтийг хийгээд өгий гэж явж бдаг. Энэ хүнийг хууль хяналтын БАЙГУУЛЛАГА анхааралдаа авахгүй байгаа нь харамсалтай.

Монголын хууль тогтоох байгууллага, гадаадын иргэн харьяатыг үл тоож яваа энэ гадны иргэн дараагийн хүнээ хуурч мэхлэхээр компанийн тамга тэмдэг, гэрчилгээгээ бариад зүгээр явж байна.

Монголчууд бид гадаад улсад боолын хөдөлмөр эрхэлж байхад. Монголд сууж буй гаднынхан компани байгуулж бусдыг залилж, хэдэн арван саяар нь иргэдийг хохироож хууль шүүхийг доромжилж явна. Хэн гэгч эрхтэн дархтан энэ хүнийг өмгөөлж хамгаалж залилан хийх нөхцөлийг нь бүрдүүлж өгч байна вэ. Гадаадын иргэн харьяатын газар яагаад энэ залилагч Б.Сэлэнгэ гэгчийг өдийг болтол хөөж гаргахгүй өмгөөлж хамгаалаад байгаа юм. Хэдэн Монголчууд хэдэн тэрбумаар энэ хүнд хөлсөө дуслуулж олсон мөнгөө залилуулах ёстой вэ !!!! Гадаадын иргэн харьяатын газрын Ууганбаяр даргаа та ажиллаа хийж хяналтаа тавьна уу !!!!
Эх сурвалж: Сэрүүлэг.мн

Холбоотой мэдээ

МОНГОЛЫН ХУУЛЬ ГАДНЫ ИРГЭДИЙН ХӨЛД НУХЛАГДАХ УУ?

Эс Ар трэйд” ХХК-ын захирал Б.Сэлэнгэ / Selenge / гэх БНХАУын иргэн өвөрмонгол залуу ямар төрлий

2020-10-11

Ц.Амарсанаа: Барилгын салбар үүсч хөгжсөний 94 жилийн ой,Барилгачдын өдрийн мэнд дэвшүүлье

Барилга, бүтээн байгуулалтын салбарын үе үеийн ажилтнууд та бүхэндээ Монгол улсад орчин цагийн барил

2020-09-04

ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛТЭХ ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРК

Нэг хэсэг уналтад орсон барилгын салбар сүүлийн 20-иод жилд хүчээ авч, хөгжиж буй. Тус салбарт хэрэг

2020-08-25