Татварыг нэмэх гэж байгаад Оросын нефтийн компаниуд гомдолтой байна

2020-08-20 0

ОХУ-ын Сангийн яам зарим татварыг нэмэгдүүлэх саналыг боловсруулаад байгаа юм. Харин энэ саналыг дэмжихгүй байгаагаа Оросын нефть олборлогч томоохон компаниуд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илэрхийлсэн байна.

Сангийн яамны боловсруулсан саналд нефтийн салбарын нэмэлт орлогод ногдох татварын нөхцөлийг өөрчлөхөөр тусгагдсан байгаа юм. Ингэснээр нефть олборлогчид сүүлийн гурван жилийн хугацааны орлогоосоо 200 орчим тэрбум рублийг төсөвт тушаах нөхцөл үүсэх юм. Энэ санал нефтийн салбарт бүхэлд нь муугаар нөлөөлөхөөр болсон, хоёр гол компани болох “Газпром нефть”, “Роснефть” компаниудад хохиролтой байгааг олборлогчид гомдоллосон байна. Энэ санал салбарын тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлөхийг мөн анхааруулжээ.

Ерөнхийлөгч Путинд хаягласан захидалд “Роснефть” компанийн Игорь Сечин, “Лукойл”-ийн Вагит Алекперов, “Газпром нефть”-ийн Александр Дюков, “Татнефть”-ийн Наиль Маганов, “Зарубежнефть”-ийн Сергей Кудряшов нар гарын үсэг зуржээ.

Холбоотой мэдээ

Татварыг нэмэх гэж байгаад Оросын нефтийн компаниуд гомдолтой байна

ОХУ-ын Сангийн яам зарим татварыг нэмэгдүүлэх саналыг боловсруулаад байгаа юм. Харин энэ саналыг

2020-08-20

Мадуро: Би ОХУ-ын вакциныг тариулсан анхны венесуэл болно

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро ОХУ-ын "Спутник 5" вакциныг тариулсан анхны венесуэл хүн болж

2020-08-18

Ирланд, Канад улс Беларусын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрсөнгүй

Наймдугаар сарын есний өдөр Беларуст болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг ард иргэд нь эсэргүүцэн,

2020-08-18