Зөвлөгөө: Үхлийн аюултай хүнсний бүтээгдэхүүнүүд

2020-08-18 0

АНУ-ын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газраас хүмүүсийн өдөр бүр хэрэглэдэг аюултай хоол хүнсний жагсаалтыг гаргажээ. Туркийн “Sözcü” сонинд тус жагсаалтад багтсан хоол хүнсний талаарх зөвлөгөөг нийтэлсэн байна. Үүнд:

Өндөг: Өндгийг зөв хэрэглэхгүй бол салмонелла бактерын халдварын эх үүсвэр болдог байна. Мэргэжилтнүүд өндгөө хөргөгчинд удаан байлгалгүй, шинээр нь хоол хүнсэндээ хэрэглэхийг зөвлөжээ. Мөн түүхий өндөг агуулсан хоол хүнсээс татгалзах хэрэгтэйг анхааруулсан байна.

Мөөг. Зарим мөөг маш хортой тул амь насанд аюул учруулах чадалтай. Хордлого, үхлээс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахын тулд та бэлтгэх гэж байгаа хоол хүнсний бүтээгдэхүүн аюултай эсэхийг дахин нэг удаа шалгаж үзэх хэрэгтэй.

Брокколи. Ногоон ногоо, ялангуяа цэцэгт байцаа зэргээс бие махбодид E.coli гэх мэт хортой бактерын халдвар үүсэхээс сэргийлж сайтар угаагаарай. Шанцайтай салат, бууцай ба аругула зэрэг навчит ногооноос халдвар дамжих боломжтой.

Кофе. Энэ ундааны хор хөнөөлийн талаар олон хүн мэдэх билээ. Хэдийгээр биемахбодийг сэргээж, сайхан үнэр амтаараа хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсон ч эрүүл мэндэд тийм ч сайн үр дагавар авчирдаггүйг эрдэмтэд тогтоожээ. Дэлхийн улс орнуудад тарьж ургуулж буй кофены үрийг химийн бодисын аргаар амттай болгож, өнгө оруулдаг нь нэгэнт нууц биш болсон. Судлаачид гадуур зарагддаг кофенд маш олон төрлийн химийн хорт бодис агуулагддаг гэдгийг олж тогтоон, олон нийтэд зарласан билээ. Кофе нь арьсанд хортой. Кофены хэт их хэрэглээ нь шүдний өнгийг алдагдуулахаас гадна нойргүйдэлд хүргэж, шингэн алдуулдаг байна.

Туна. Дэлхийн хүмүүсийн хамгийн их хэрэглэх дуртай загас. Гэвч энэхүү загасыг хэтрүүлж хэрэглэвэл хор болдгийг судлаачид тогтоожээ. Ялангуяа хэвлий дэх болон нярай хүүхдэд аюултай, тэдний мэдрэлийн системд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Туна загасанд хуримтлагдах мөнгөн усны хэмжээ маш бага. Гэсэн ч зарим судлаачид үүнийг долоо хоногт хоёроос илүү удаа хэрэглэхийг зөвлөдөггүй байна.

Хясаа. Энэ бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэхдээ сайтар угааж цэвэрлэх шаардлагатай ажээ. Хясаанууд нь халдвар тээвэрлэгч болдог байна. Эмч нар харшилтай хүмүүс, мөн жирэмсний сүүлийн шатандаа буй эмэгтэйчүүдэд хясаа хэрэглэхийг зөвлөдөггүй аж.

Хиам. 10-аас доош насны хүүхдийг хооллох үед амьсгал нь боогдсон тохиолдлын 20 хувь нь хиамнаас үүдэлтэй байсан гэсэн судалгаа гарчээ. Харвардын их сургуулийн эрдэмтэд хиамны төрлийн бүтээгдэхүүн их хэрэглэх нь элдэв өвчлөл үүсгэхэд нөлөөлдөг эсэхийг судалжээ. Ийм төрлийн хүнснээс ердөө 50 граммыг идэхэд чихрийн шижингээр өвчлөх эрсдэл хэд дахин нэмддэг аж. Учир нь хиам үйлдвэрлэхэд хэрэглэдэг элдэв төрлийн амтлагчууд нь хавдрын эс үүсэх таатай орчин бүрдүүлдгийг тогтоосон байна.

Холбоотой мэдээ

Зөвлөгөө: Үхлийн аюултай хүнсний бүтээгдэхүүнүүд

АНУ-ын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газраас хүмүүсийн өдөр бүр хэрэглэдэг аюултай хоол хүнсний жа

2020-08-18

ДЭМБ: Олон нийтийн дунд явж байгаа үедээ заавал амны хаалт зүүх хэрэгтэй

  Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр О.Ариунтуяа оролцож, мэдээлэл өгсөн юм. Т

2020-06-19

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Та сошиал орчинд гарч буй заруудыг нягталж шалгахгүйгээр итгэдэг юм БИШ БИЗ?

  “Covid-19” халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан хууран мэхлэх аргаар ашиг хонжо

2020-06-15