БНХАУ-аас ирэх хүсэлт гаргасан 150 гаруй иргэнээ татан авна

2020-08-18 0

Улсын онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн чартер нислэгээр гадаад орнуудаас иргэдээ татан авахаар болсон. Мөн Алтанбулаг хилийн боомтоор ОХУ-аас иргэдээ татан аваад байгаа билээ. Өнөөдрөөс буюу наймдугаар сарын 18-наас 20-ны өдрүүдэд БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Дорноговь аймгийн “Замын-Үүд” боомтоор татан авах ажиллагааг эхлүүлж байна.

Үүнтэй холбогдуулан УОК-ын Шуурхай штабын гишүүн, ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж байгаа бөгөөд БНХАУ-аас ирэх хүсэлт гаргасан 150 гаруй иргэн эх орондоо ирэх юм.

Мэргэжлийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг нэг бүрчлэн хэмжин, эрүүл мэндийн мэдүүлгийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Наймдугаар сард үйлдэх тусгай үүргийн 14 нислэгийн хуваарийг танилцуулъя.

Наймдугаар сарын 1-нд Сөүл

Наймдугаар сарын 5-нд АНУ-ын Сиэтл

Наймдугаар сарын 6-нд Энэтхэгийн

Шинэ Дели рүү нислэг үйлдэж тэнд байгаа 150 гаруй иргэнийг авчирна.

Энэ нислэгээр Вьетнамд байгаа 17 иргэдийг авчирна.

Наймдугаар сарын 7-нд Токио руу нислэг үйлдэж Японд байгаа иргэдээс хүсэлт гаргасан 600 гаруй иргэнийг авчирна.

Наймдугаар сарын 8-нд ХБНГУ-ын Франкфурт

Наймдугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар. БНЧУ руу нислэг үйлдэж 170 суудалтай онгоцоор тэнд байгаа иргэдийг авчирна.

Наймдугаар сарын 14-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэнэ.

Наймдугаар сарын 15-нд Сөүл рүү транзит нислэг үйлдэнэ. Уг нислэгээр Сөүл рүү ирэх боломжтой иргэдийг багтаана. Үүнд АНУ-аас ирэх иргэд түрхүү хамрагдаж байгаа.

Наймдугаар сарын 20-нд БНТУ-ын Истанбул хот

Наймдугаар сарын 21-нд Франкфурт руу дахин нислэг үйлдэнэ.

Наймдугаар сарын 22-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэнэ.

Наймдугаар сарын 24-нд Токио

Наймдугаар сарын 26-нд Франкфурт

Наймдугаар сарын 27-нд Австрали руу дахин нислэг үйлдэнэ.

Холбоотой мэдээ

ЭМЯ: Нэг хүнээс Covid-19 илэрч, батлагдсан тохиолдол 350 боллоо

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2020.11.03) нэмж нэг хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар

2020-11-03

НИТХ-ын хороод, дэд хороо байгуулах ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Халиунбатаар ахлуулсан ажлын хэсэг  хурлын хороод, дэд хороо байгуу

2020-11-03

Түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих үзлэг шалгалт явагдаж байна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол

2020-11-03