Завхан руу шөнийн нислэг үйлдэх боломжтой боллоо

2020-08-18 0

Завхан аймгийн “Доной” нисэх буудалд Бельги улсын ADB фирмийн Гэрэл суулт болон PAPI системийг Алсын хяналт, удирдлагын системийн хамт иж бүрдлээр нь суурилуулж ашиглалтад орууллаа.

Ингэснээр Доной нисэх буудал нь үзэгдэх орчин хязгаарлагдмал өдрийн цагаар болон шөнөөр агаарын хөлөг хүлээн авах боломжтой болж байгаа юм.

Суурилуулалтыг Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын А/113 тоот тушаалаар томилогдсон Холбоо навигаци ажиглалтын албаны Навигацийн хэсгийн Гэрэл суулт, цахилгааны тасгийн инженер, техникийн ажилчид өнгөрсөн сарын 1-нээс энэ сарын 5-ны хооронд төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэлээ.

Харин тухайн ажлын барилга угсралтыг “Хан жаргалант стоунс” ХХК туслан гүйцэтгэж, Гэрэл суулт, цахилгааны тасгийн инженер, техникийн ажилчид суурилуулалтын ажлыг удирдан зохион байгуулсан. Доной нисэх буудлын 2860м урттай, 30м өргөнтэй хөөрч буух хатуу хучилттай зурваст нийт 170ш гэрэл суурилуулжээ.

Холбоотой мэдээ

Ц.Амарсанаа: Барилгын салбар үүсч хөгжсөний 94 жилийн ой,Барилгачдын өдрийн мэнд дэвшүүлье

Барилга, бүтээн байгуулалтын салбарын үе үеийн ажилтнууд та бүхэндээ Монгол улсад орчин цагийн барил

2020-09-04

ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛТЭХ ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРК

Нэг хэсэг уналтад орсон барилгын салбар сүүлийн 20-иод жилд хүчээ авч, хөгжиж буй. Тус салбарт хэрэг

2020-08-25

БНХАУ-аас ирэх хүсэлт гаргасан 150 гаруй иргэнээ татан авна

Улсын онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн чартер нислэгээр гадаад орнуудаас иргэд

2020-08-18