УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойших хурлаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийнн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлснээс түүвэрлэн хүргэе.
Тодруулбал  УИХ-д анх удаа сонгогдсон Монгол Улсын гарьд, бизнес эрхлэгч Ц.Цэрэнпунцаг, хөтлөгч Б.Жаргалмаа нар УИХ-ын чуулганы хуралдаанд анх удаа үг хэлж,  Монгол Улсын Сангийн Сайд Ч.Хүрэлбаатар,  УИХ-ын Н.Алтанхуяг хоёр хэрэлдэв.
Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж : “ЖДҮ-чид, концессчид дахин сонгогдсон шалтгаан бол төсвийн мөнгөөр сонгууль хийсэн…” гэсэн агуулгатай үг хэлснээсээ болж, УИХ-ын чуулганы хуралдаанд оролцох эрхээ 7 хоногоор хасуулсан юм.