ДЭМБ: Олон нийтийн дунд явж байгаа үедээ заавал амны хаалт зүүх хэрэгтэй

2020-06-19 0

 

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр О.Ариунтуяа оролцож, мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “ДЭМБ-ын амны хаалтны талаарх зөвлөмжид өөрчлөлт орсон уу” гэсэн сэтгүүлчийн асуултад “Амны хаалтын хэрэглээний асуудалд ДЭМБ тавдугаар сард бодлогоо өөрчилсөн. Тодруулбал, амны хаалтыг зөвхөн халдвартай хүн зүүхээс гадна олон нийтийн дунд явж байгаа үед заавал зүүх хэрэгтэй.

Зөвхөн нэг удаагийн амны хаалт биш даавуун амны хаалт ч зүүх боломжтой бөгөөд даавуун амны хаалтны стандарт гарсан нь бий.

Гэхдээ дан ганц амны хаалт зүүх бус халдвараас сэргийлэх бусад арга хэмжээ буюу гараа угаах, хүн хоорондын зайг баримтлах нь үр дүнтэй гэсэн зөвлөмж гарсан” хэмээн хариулав.

Холбоотой мэдээ

ДЭМБ: Олон нийтийн дунд явж байгаа үедээ заавал амны хаалт зүүх хэрэгтэй

  Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр О.Ариунтуяа оролцож, мэдээлэл өгсөн юм. Т

2020-06-19

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Та сошиал орчинд гарч буй заруудыг нягталж шалгахгүйгээр итгэдэг юм БИШ БИЗ?

  “Covid-19” халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан хууран мэхлэх аргаар ашиг хонжо

2020-06-15

Хайртай залуу тань царайлаг биш байх тусам та илүү жаргалтай амьдрахыг эрдэмтэд тогтоожээ

  Таны залуу царайлаг биш байх тусам таны хайр дурлал, хамтын амьдрал илүү жаргалтай бай

2020-06-02