Байлдааны зориулалттай 3308 ширхэг сум, хэрэгслийг аюулгүй болгожээ

2020-06-17 0

 

Цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний жанжин штаб хамтран өнгөрсөн тавдугаар сард Дорнод аймагт үзлэг хийжээ. Үзлэгээр тус аймгийн нутаг дэвсгэрээс

  • 300 гаруй ширхэг цэнэгтэй сум,
  • зенитийн пулемёт ОПЗ сум,
  • 37 мм хошуу 85 ширхэг,
  • сургалт дадлагын хонгио 8 ширхэг,
  • задрах дэлбэрэх сум 56 ширхэг,
  • хуяг нэвтлэгч шатаагч сум 72 ширхэг,
  • Т-62 танкийн 115 мм цоргих үйлчилгээтэй сум,
    задран дэлбэрэх сум 42 ширхэг олдсон байна.

Үүнтэй холбоотойгоор иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хайгуулын бүлгийнхэн Дорнод аймгийн хоёр суманд газар орны үзлэг, шалгалт хийж цэргийн зориулалттай сум, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх зүйлсийг эрэн хайж, олж тогтоон, устгах ажлыг зохион байгуулжээ.

Энэхүү ажиллагааны явцад нийт 30 төрлийн 3308 ширхэг байлдааны зориулалттай тэсэрч дэлбэрэх сум, хэрэгслийг олж илрүүлсэн байна. Улмаар тэсэрч дэлбэрэх сум, хэрэгслийг Зэвсэгт хүчний 0327 дугаар ангийн цэргийн мэргэжилтнүүдийг байлцуулан тогтоосон заавар, журмын дагуу аюулгүй болгожээ.

Түүнчлэн иргэдийг сум, тэсэрч дэлбэрч болзошгүй эд юмс олсон тохиолдолд яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдэж хүний амь нас, мал амьтан эд зүйлс хохирох зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав.

Холбоотой мэдээ

ХҮҮХДҮҮД ДУУЛЖ БАЙНА

https://youtu.be/_IUmYrgCeD8 МҮОНРТ-ийн дэргэдэх “Улаан бүч” чуулга Ардын уран зохиолч Б. Лхагвас

2021-03-18

Өчигдөр 1,625 тээврийн хэрэгслээр 2,900 зорчигч Улаанбаатараас гарсан байна

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрү

2021-01-28

Он гарсаар 232 энхийг сахиулагч эх орондоо иржээ

УОК-ын шийдвэрээр эх орондоо буцах хүсэлтэй иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгийг үргэлжлү

2021-01-25