Энэтхэг-Хятадын хил дээр мөргөлдөөн болж, 20 цэрэг амиа алдав

2020-06-17 0

 

Энэтхэг-Хятадын хилийн үүрэг гүйцэтгэдэг Бодит хяналтын бүс дээр хоёр улсын хилчдийн хооронд мөргөлдөөн болж, Энэтхэгийн 20 цэрэг амиа алджээ. Тус улсын эрх баригчид энэ талаар мэдээллээ. Өчигдөр энэ хэргийн улмаас гурван хүн буюу нэг офицер, хоёр цэрэг амиа алдсан гэж байсан бол гэмтэж бэртсэн цэргүүдээс сүүлд нэмж 17 цэрэг амиа алдсан байна. Мөргөлдөөн болсон газарт буун дуу огт сонсогдоогүй гэх. Тиймээс хоёр улсын хилийн цэргүүд хоорондоо зодолдсон, нас барсан цэргүүд зодуулсан болж таарч байгаа юм. Энэ таамгийг албаныхан одоогоор батлаагүй ч ойрын үед энэ цэгт хоёр улсын цэргүүд ойр, ойрхон зодолдож байсан нь үнэн юм. Энэтхэг Хятадын хил дээр болсон мөргөлдөөнд 20 цэрэг амиа алдсан тохиолдол сүүлийн 45 жилд анх удаа болсон нь энэ юм байна

Энэтхэгийн тал ийнхүү болсон явдал, амссан хохирлын талаар мэдээлсэн бол БНХАУ харин одоо болтол ямар мэдээлэл хийгээгүй байна.

Холбоотой мэдээ

Франц, Их Британийн удирдагчид зайнаас нүүр тулж уулзав

  Өчигдөр буюу Пүрэв гарагт Британийн нийслэл Лондон хотод айлчилсан Францын ерөнхийлөгч

2020-06-19

Хятадын тал Энэтхэгийн 10 олзны цэргийг шилжүүлж өгчээ

  Өнгөрсөн Даваа гарагт Хималайн уулын хилийн маргаантай бүсэд болсон мөргөлдөөний үеэр

2020-06-19

Gilead Sciences компани “Remdesivir” тарилгыг COVID-19-өөр өвчилсөн хүүхдүүдэд туршихаар болжээ

  ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхий дахинд турши

2020-06-19