Таагүй бодлыг даван туулах 5 алхам

2020-06-11 0

Та бүхэндээ энэ удаа хэрхэн сөрөг таагүй бодлыг даван гарч, амар амгаланг олох тухай нийтлэл сонирхуулж байна. Таагүй зүйл тохиолдоод яахаа мэдэхгүй бачимдаж явна уу? Түүнээс салах маш энгийн. Энэхүү нийтлэлийг “Бидний дуу хоолой” бүтээлч дэвтрээс сонирхуулж байна. Энэ тэмдэглэлийн дэвтрийг “Хөөрхөн Зүрх ТББ”-аас авах боломжтой юм байна. what3words: ///тэжээл.хүрмэгц.мужаан


1. Бодлоо ухамсарлаж ойлгох 

Тархинд ямар таагүй бодлууд урсаж байна гэдгийг ажиглаж, түүнийг ухамсартайгаар анзаарах, одоо цагийг мэдрэх.

2. Завгүй байх

Таны бие болон оюун санаа хоорондоо холбоотой тул цэвэрлэх, ангилах, оёх, зурах гэх мэт зүйлийг хийх нь таагүй бодлыг удирдах, байгаагаар нь хүлээн авахад тусалдаг.

3. Таагүй өдөөгчөөс зайлсхийх 

Тааламжгүй мэдрэмж төрүүлдэг нөхцөл байдал, хүмүүстэй холбоо барихаа багасгах, сөрөг зуршлаас зайлсхийх нь таныг эрүүл, эерэг байхад тусална.

4. Амралт, завсарлага авах 

Хангалттай амарч, унтаж чадахгүй байх нь сэтгэл зүйн хувьд ядраан туйлдуулж, ууртай, уцаартай, тогтворгүй байх шалтгааныг үүсгэдэг тул өөртөө амралт өгөөрэй.

5. Дуу сонсох 

Тасралтгүй 25 хүртэлх минут дуртай дуу аялгуугаа сонсох нь өдрийг тэр чигт нь сэтгэл ханамжтай болгоход нөлөөлдөг.

Эдгээр нь бүгд хэвийн:

  • Тухайн нөхцөл байдлаас завсарлага авах 
  • Бусдаас тусламж хүсэх 
  • Тааламжгүй сэтгэгдэл төрүүлэхүйц хүмүүстэй учрах 
  • Бусдаас өөр байх 
  • Таагүй өдөр, үйл явдал болох 
  • Ганцаардаж, гуниглах 
  • “Үгүй” гэж хэлэх 
  • Алдаа гаргах

Холбоотой мэдээ

Таагүй бодлыг даван туулах 5 алхам

Та бүхэндээ энэ удаа хэрхэн сөрөг таагүй бодлыг даван гарч, амар амгаланг олох тухай нийтлэл сон

2020-06-11

ЭЦЭГ ЭХЭЭС УДАМШДАГ 11 ХАЧИРХАЛТАЙ ЗҮЙЛС

Эрдэмтэд хүнд генээр дамжиж өвлөгддөг хачирхалтай зүйлсүүдийг тогтоожээ. Үүгээр бол эцэг, эхээс

2020-04-17

ХООСОН ХОДООДТОЙ КОФЕ УУХ НЬ ХЭР ХОРТОЙ ВЭ?

Та өглөө босоод ажилдаа явахын өмнө юм идэлгүйгээр хар кофе уудаг уу? Хэрэв тийм бол та дараа

2020-04-17