Хөтөч тайлбарлагчийн ёс зүйн дүрмийг мөрдөж эхэллээ

2020-06-04 0

 

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Санамж бичигт нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар, Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр, Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбооны гүйцэтгэх захирал Б.Мөнхбат нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд талууд аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, сургах, аялал жуулчлалын салбарын мэдээ, мэдээллийг харилцан солилцох, төрөл бүрийн судалгаа хийх аж. Мөн нийслэл хотод анх удаа мөрдөж буй “Хөтөч тайлбарлагчийн ёс зүйн дүрэм”-ийг хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Аяллын хөтөч тайлбарлагчийн баримтлах зарчим, тавигдах шаардлага, үйлчилгээ үзүүлэх явцад мөрдөх ёс зүйн хэм хэмжээ, үүрэг хариуцлагыг “Хөтөч тайлбарлагчийн ёс зүйн дүрэм”-д тусгасан байна. Энэхүү ёс зүйн дүрмийг мөрдүүлснээр аялал жуулчлалын салбарын хөгжилд дэмжлэг болно гэж үзжээ.

Холбоотой мэдээ

Халаасны хулгай хийдэг бүлэг этгээдийг баривчилжээ

  Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид хулгайн гэмт хэрэг

2020-06-17

Байлдааны зориулалттай 3308 ширхэг сум, хэрэгслийг аюулгүй болгожээ

  Цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний жанжин штаб хамтран өнгөрсөн тавдугаар сард Дор

2020-06-17

Д.Нямхүү: 15 настай сурагч, 19 настай оюутан өнөөдөр эмнэлгээс гарч байна. Эдгэрсэн хүн 111 боллоо

  Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжи

2020-06-17