Хятад нэгдүгээр сард коронавирусийн тухай мэдээллээ нуун дарагдуулж байжээ

2020-06-04 0

 

COVID-19 тархалтын эхэнд Хятадын эрх баригчид коронавирусийн тухай мэдээллийг цаг тухайд нь өгөлгүй эмчилгээнд саад болсон гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дотоод баримт бичиг, тус байгууллагын ажилтнуудаас авсан ярилцлагадаа тулгуурлан Associated Press лхагва гарагт мэдээлжээ.

Мэдээнд өгүүлснээр коронавирусийн геномын тухай долоо хоног орчим дарагдуулж байгаад Хятадын лаборатори вирус судлалын тухай нэгдүгээр сарын 11-нд мэдээлсний дараа л өгчээ. “Үүний дараа ч бараг хоёр долоо хоногийн хугацаанд өвчтөнүүд ба халдварын тухай бүрэн мэдээлэл өгөөгүй” хэмээн ярьсан ДЭМБ-ын ажилтнуудын уулзалтын бичлэг ил болжээ.

Агентлагийн олж авсан баримтаас харахад, илүү их мэдээлэл авахын тулд ДЭМБ Хятадыг магтаж байсан нь харагджээ.

Мэргэжилтэн Мария ван Керховын дотоодын нэгэн хуралдаанд хэлснээр, ДЭМБ-ын авч байсан мэдээлэл цаашдын үйл ажиллагааг төлөвлөхөд хангалтгүй байсан аж. Нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногт ДЭМБ-ын хөтөлбөрийн захирал Майкл Райан мэргэжил нэгтнүүддээ хандан Хятадад шахалт үзүүлэхийг уриалж байв. Тэр 2002 оны SARS шиг цар тахал дэгдээхгүйн үүднээс ингэж хэлж байжээ.

Холбоотой мэдээ

Татварыг нэмэх гэж байгаад Оросын нефтийн компаниуд гомдолтой байна

ОХУ-ын Сангийн яам зарим татварыг нэмэгдүүлэх саналыг боловсруулаад байгаа юм. Харин энэ саналыг

2020-08-20

Мадуро: Би ОХУ-ын вакциныг тариулсан анхны венесуэл болно

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро ОХУ-ын "Спутник 5" вакциныг тариулсан анхны венесуэл хүн болж

2020-08-18

Ирланд, Канад улс Беларусын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрсөнгүй

Наймдугаар сарын есний өдөр Беларуст болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг ард иргэд нь эсэргүүцэн,

2020-08-18