“Жи тайм” сүлжээний эрүүгийн хэргийн шүүхэд хянагдах хугацааг сунгав

2020-06-04 0

 

“Жи тайм” сүлжээний эрүүгийн хэргийн шүүхэд хянагдах хугацааг сунгасан байна.

Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э.Оюунчимэгт холбогдох 201701000037 дугаартай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна.

Тус 586 хавтастай эрүүгийн хэргийг шүүгч уншиж танилцах шаардлагатай байгаа тул Ерөнхий шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг 30 хоногоор сунгажээ.

Эх сурвалж: Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Холбоотой мэдээ

Халаасны хулгай хийдэг бүлэг этгээдийг баривчилжээ

  Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид хулгайн гэмт хэрэг

2020-06-17

Байлдааны зориулалттай 3308 ширхэг сум, хэрэгслийг аюулгүй болгожээ

  Цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний жанжин штаб хамтран өнгөрсөн тавдугаар сард Дор

2020-06-17

Д.Нямхүү: 15 настай сурагч, 19 настай оюутан өнөөдөр эмнэлгээс гарч байна. Эдгэрсэн хүн 111 боллоо

  Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжи

2020-06-17