Уханий иргэдийг шинжилгээнд хамруулж дууслаа

2020-06-03 0

 

Коронавируст халдварын анхдагч голомт Хятадын Ухань хотын 10 сая орчим оршин суугчийг шинжилгээнд хамруулжээ. Хотод тавдугаар сарын 14-нөөс зургадугаар сарын 1 хүртэл 9899828 хүнд шинжилгээ хийсэн тухай Хубэй мужийн Эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. Ингэхэд халдварын шинж тэмдэггүй 300 тохиолдол илэрснийг тусгаарласан байна. Эдгээр иргэдийн ойрын харилцагч 1174 хүний шинжилгээ сөрөг гарсан ч мөн адил тусгаарлажээ.

Ийнхүү хот даяар нь шинжилгээнд хамруулсанаар иргэдийн айдас түгшүүрийг арилгаж, хотыг аюулгүй болсон гэдгийг батлан харууллаа гэж хэмээн Хятадын хэвлэлүүд бичиж байна. Энэ ажилд 126 сая ам.долларыг зарцуулжээ. Гэхдээ оршин суугчид сайн дураараа, үнэ төлбөргүйгээр шинжилгээнд хамрагджээ.

Холбоотой мэдээ

Татварыг нэмэх гэж байгаад Оросын нефтийн компаниуд гомдолтой байна

ОХУ-ын Сангийн яам зарим татварыг нэмэгдүүлэх саналыг боловсруулаад байгаа юм. Харин энэ саналыг

2020-08-20

Мадуро: Би ОХУ-ын вакциныг тариулсан анхны венесуэл болно

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро ОХУ-ын "Спутник 5" вакциныг тариулсан анхны венесуэл хүн болж

2020-08-18

Ирланд, Канад улс Беларусын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрсөнгүй

Наймдугаар сарын есний өдөр Беларуст болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг ард иргэд нь эсэргүүцэн,

2020-08-18