Гарын савангийн импорт өмнөх оныхоос 7 ДАХИН өсжээ

2020-06-03 0

 

Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор гарын савангийн импорт энэ оны эхний дөрвөн сарын байдлаар өнгөрсөн оныхоос 7 дахин өссөн байна.

Гаалийн ерөнхий газрын статистикт гарын саванг кг-аар хэмжиж тооцдог байна.

2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар Монгол Улс 4,861 кг буюу 16.5 мянган ам.долларын саван импортолж байжээ. Тэгвэл 2020 оны эхний дөрвөн сард энэ тоо долоо дахин өсөж, нийт 33,954 кг буюу 79.3 мянган ам.долларын саванг манай улс импортолж оруулж иржээ.
Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор хэрэглээ нь огцом өссөн бүтээгдэхүүнд мөн эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, амны хаалт багтаж буй.

Амны хаалтны импорт л гэхэд 17 дахин дүнтэй байгаа юм.

2020 оны эхний таван сарын байдлаар Монгол Улс нийт 17.5 сая ширхэг амны хаалт, коронавирусийн 87,522 ширхэг оношлуур, 18,839 ширхэг хамгаалалтын иж бүрэн хувцас, эмнэлгийн 12.8 сая ширхэг тоног төхөөрөмж, хэрэгсэл импортолжээ.

Холбоотой мэдээ

Франц, Их Британийн удирдагчид зайнаас нүүр тулж уулзав

  Өчигдөр буюу Пүрэв гарагт Британийн нийслэл Лондон хотод айлчилсан Францын ерөнхийлөгч

2020-06-19

Хятадын тал Энэтхэгийн 10 олзны цэргийг шилжүүлж өгчээ

  Өнгөрсөн Даваа гарагт Хималайн уулын хилийн маргаантай бүсэд болсон мөргөлдөөний үеэр

2020-06-19

Gilead Sciences компани “Remdesivir” тарилгыг COVID-19-өөр өвчилсөн хүүхдүүдэд туршихаар болжээ

  ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхий дахинд турши

2020-06-19