А.Амбасэлмаа: 374 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илээргүй

2020-06-03 0

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ “Өчигдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дарханд нийт 374 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илээргүй.

Одоогоор ХӨСҮТ-д 141 хүн эмчлэгдэж байна. Халдвар авсан 44 хүн эдгэрч 16 нь сувилалд, 15 гэрт, 13 хүний хяналтын хугацаа дууссан. ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 118 хүн хөнгөн, 23 хүн хүндэвтэр байдалтай байна. Эмчилгээний хугацаа 14-52 хоног байна. Коронавирусний халдвараар 5-65 насны хүн өвчилсөн ба дундаж наслалт 30. Тэдний дунд 5-15 насны таван хүүхэд, жирэмсэн хоёр эмэгтэй бий. Хүйсийн хувьд 61 хувь нь эрэгтэй.

Жирэмсэн эмэгтэйчүүдийг эх барих төрөх тасаг ХӨСҮТ-д ажилладаг байна. Эмчилгээний явцад төрөлт явагдвал халдвар сэргийлэлтийг нарийн баримталсан тасаг бэлэн байна” гэж хэлэв.

Холбоотой мэдээ

Халаасны хулгай хийдэг бүлэг этгээдийг баривчилжээ

  Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид хулгайн гэмт хэрэг

2020-06-17

Байлдааны зориулалттай 3308 ширхэг сум, хэрэгслийг аюулгүй болгожээ

  Цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний жанжин штаб хамтран өнгөрсөн тавдугаар сард Дор

2020-06-17

Д.Нямхүү: 15 настай сурагч, 19 настай оюутан өнөөдөр эмнэлгээс гарч байна. Эдгэрсэн хүн 111 боллоо

  Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжи

2020-06-17