Түүхийн дурсгалт эд зүйлсийг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ

2020-06-03 0

 

Хуучны эд зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж явсныг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.

Тодруулбал, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид Өлзийт дэх шалган нэвтрүүлэх цэгээр 2020 оны 6 дугаар сарын 2-ны 20:30 цагийн орчимд иргэн Э нь Бигхорн маркийн тээврийн хэрэгслээр Дундговь аймгийн Гурван сум гэх газраас хууль бусаар хайгуул малтлага хийж данх, жижиг цөгц, цэцгэн хээтэй зэс төмөр зэрэг түүх соёлын дурсгалт эд зүйлийг тээвэрлэн явсныг илрүүллээ.

Уг хэргийг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байна гэж Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсээс мэдээллээ.

 

Холбоотой мэдээ

Халаасны хулгай хийдэг бүлэг этгээдийг баривчилжээ

  Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид хулгайн гэмт хэрэг

2020-06-17

Байлдааны зориулалттай 3308 ширхэг сум, хэрэгслийг аюулгүй болгожээ

  Цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний жанжин штаб хамтран өнгөрсөн тавдугаар сард Дор

2020-06-17

Д.Нямхүү: 15 настай сурагч, 19 настай оюутан өнөөдөр эмнэлгээс гарч байна. Эдгэрсэн хүн 111 боллоо

  Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжи

2020-06-17