“COVID-19-ийн халдвар авсан өвчтөнүүд дунд 8-16 насны таван хүүхэд байгаа”

2020-06-02 0

 

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын дараа ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-ОХУ-ын COVID-19 өвчний эсрэг эм хийсэн гэдэг нь хэр баттай мэдээлэл бол?

Б.Янжмаа: – ОХУ-ын гаргаж авсан гэх эм нь Япон улсын компанийн 2014 оноос хойш улирлын томуугийн эсрэг хэрэглэж байсан “Фавипиравир” гэдэг эм юм.

Уг эмийг Япон улсын Авиган эмийн вирусийн үйлчилгээг зогсоох үндсэн үйлдэл дээр суурилж ОХУ-д үйлдвэрлэсэн байна. Иймд тус эмийг цоо шинэ нээлт маягийн эм биш гэж ойлгож болно.

Авиган эмийг бусад ул, оронд өргөн хүрээнд хэрэглэж байгаа.

Халдвар хамгийн өндөр байсан БНХАУ-д хэрэглэж байх үед эмнэл зүйн туршилт судалгаагаар үр дүнтэй гэдэг нь харагдсан.

-Өвчтөнүүдийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

Д.Нямхүү: -Өвчтөнүүдээс 23 хүний биеийн байдал хүндэвтэр гэсэн үнэлгээтэй байна. Өвчтөнүүд дунд 8-16 насны таван хүүхэд байгаа.

Мөн урьд нь хоёр жирэмсэн эмэгтэй эмчилгээнд орж байсан бол одоо эмчилгээнд байгаа эмэгтэйн тоо гурав болсон.

Эмчлүүлж байгаа хүмүүсийн хувьд, 8-65 насныхан байгаа бөгөөд дийлэнх нь оюутнууд байна.

Өвчтөнүүдээс бид чихрийн шижинтэй, хавдартай өвчтөндөө онцгой анхаарч, эмчилгээ хийж байна.

-Цаашид тусгай үүргийн онгоцоор иргэдээ татан авахад эрүүл мэндийн байгууллага хэр бэлтгэлтэй байгаа вэ?

Д.Нарангэрэл: -Бид үүргийн онгоцуудаар иргэдээ татан авах тохиолдолд үргэлж бэлтгэл ажлаа тооцоолдог.

Эрүүл мэндийн байгууллагууд тусгай төлөвлөгөөнийхөө дагуу иргэдээ хүлээн авах бэлтгэлээ хангаж байна.

Холбоотой мэдээ

Халаасны хулгай хийдэг бүлэг этгээдийг баривчилжээ

  Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид хулгайн гэмт хэрэг

2020-06-17

Байлдааны зориулалттай 3308 ширхэг сум, хэрэгслийг аюулгүй болгожээ

  Цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний жанжин штаб хамтран өнгөрсөн тавдугаар сард Дор

2020-06-17

Д.Нямхүү: 15 настай сурагч, 19 настай оюутан өнөөдөр эмнэлгээс гарч байна. Эдгэрсэн хүн 111 боллоо

  Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжи

2020-06-17