Дональд Трамп: Энэ бол эсэргүүцлийн жагсаал биш харин дотоодын терроризм

2020-06-02 0

 

Миннеаполис хотын цагдаа нар өнгөт арьстан Жорж Флойдын амь насанд хүрсэн хэрэг явдал АНУ даяар эсэргүүцлийн гал өдөөгөөд байна. Арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэл сүүлдээ эмх замбараагүй байдал болон хувирч 30 гаруй хотод онцгой байдал тогтоох хэмжээнд хүрээд байна.

Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр муж улсуудын захирагч нартай видео хурал хийх үеэрээ тэднийг сул дорой хэмээн шүүмжилжээ. Трамп “Танхай этгээдүүдийг 10 жил шоронд суулгавал дахиад ийм явдал болохгүй.Үндэсний Гвардын цэрэг оруулахгүй, хүч хэрэглэхгүй байгаа захирагч нар өөрсдийгөө тэнэг харагдуулж байна” гэжээ.

Түүнчлэн Трамп өнөөдөр АНУ даяар тархсан эмх замбараагүй байдалд цэг тавихын тулд иргэний болон цэргийн бүхий л нөөцөө дайчлахаар төлөвлөж байгаа хэмээн мэдэгдлээ.

“Эсэргүүцлийн тайван жагсаал биш дотоодын терроризмын үйлдэж гэм зэмгүй хүмүүсийг хөнөөж буй нь хүн төрөлхтөн болон бурхны эсрэг үйлдэж буй гэмт хэрэг” хэмээн тэрээр ард түмэндээ хандан хийсэн мэдэгдэлдээ онцолсон байна.

Холбоотой мэдээ

Франц, Их Британийн удирдагчид зайнаас нүүр тулж уулзав

  Өчигдөр буюу Пүрэв гарагт Британийн нийслэл Лондон хотод айлчилсан Францын ерөнхийлөгч

2020-06-19

Хятадын тал Энэтхэгийн 10 олзны цэргийг шилжүүлж өгчээ

  Өнгөрсөн Даваа гарагт Хималайн уулын хилийн маргаантай бүсэд болсон мөргөлдөөний үеэр

2020-06-19

Gilead Sciences компани “Remdesivir” тарилгыг COVID-19-өөр өвчилсөн хүүхдүүдэд туршихаар болжээ

  ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхий дахинд турши

2020-06-19