“Рио Тинто” компани мөстлөгийн үеийн агуйг дэлбэлсэндээ уучлалт хүсчээ

2020-06-02 0

 

Уул уурхайн хамгийн том компаниудын нэгт зүй ёсоор багтах Рио Тинто Австрали дахь нэн эртний агуйнуудыг олборлолт явуулах зорилгоор устгасан байна. Энэхүү үйлдлээсээ болж тус компани Австралийн уугуул иргэдээс уучлалт гуйхад хүрчээ.

Австралийн баруун зүг, хүн ам сийрэгтэй Пилбара бүсэд байрладаг 46000 жилийн настай эртний агуйнууд Рио Тинто компанийн бодлогогүй үйлдлээс болж устсан байна. Сүүлчийн мөстлөгийн эрин үед хамрагдах дээрх агуйнууд байрладаг талбай нь орон нутгийн уугуул иргэдийн эзэмшилд байдаг байжээ. Рио Тинто компани энэ бүсд төмрийн хүдрийн олборлолт явуулах төслийг хэрэгжүүлж байгаа юм.

Энэхүү олборлолтыг өргөжүүлэх ажлын хүрээнд өнгөрөгч ням гарагт нэмэлт тэсэлгээ явуулжээ. Уугуул иргэдийн ариун дагшин газар болох энэхүү нутгаас балар эртний үнэт олдворууд ч олдож байсан юм. Тэдгээрийн дотор 4000 жилийн настай хүний үсээр хийсэн бүс багтдаг байна. Англи-Австралийн Рио Тинто компани зүгээс болсон үйл явдал харуусч байгаагаа илэрхийлж, Пилбара нутгийн уугуул иргэдтэй цаашид нягт хамтран ажиллахаа учирлажээ.

 

 

Холбоотой мэдээ

Халаасны хулгай хийдэг бүлэг этгээдийг баривчилжээ

  Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид хулгайн гэмт хэрэг

2020-06-17

Байлдааны зориулалттай 3308 ширхэг сум, хэрэгслийг аюулгүй болгожээ

  Цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний жанжин штаб хамтран өнгөрсөн тавдугаар сард Дор

2020-06-17

Д.Нямхүү: 15 настай сурагч, 19 настай оюутан өнөөдөр эмнэлгээс гарч байна. Эдгэрсэн хүн 111 боллоо

  Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжи

2020-06-17