Тусгай үүргийн нислэгээр буцах хүсэлтэй иргэдийн анхааралд

2020-06-02 0

 

Монгол Улсын Онцгой комиссын Шуурхай штабын энэ сарын 29-ний өдрийн хуралдааны шийдвэрээр 6 дугаар сарын 11-ний өдөр Япон Улсад байгаа монгол иргэдийг татан авах ээлжит тусгай үүргийн нислэгийг зохион байгуулахаар болов. Одоогоор тус ЭСЯ-нд эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлсэн 1448 орчим иргэд бүртгүүлээд байгаа бөгөөд энэхүү бүртгэл мэдээллийг УОК-ын Шуурхай штабд тухай бүр хүргүүлэн ажиллаж байна. Тусгай үүргийн нислэгт багтах зорчигчдыг ЭСЯ-наас явуулсан бүртгэл, иргэдийн өргөдөл хүсэлтэд тулгуурлан УОК-ын Шуурхай штаб эцэслэн шийдвэрлэхийг мэдэгдэе.

УОК-ын Шуурхай штабаас энэ удаагийн ээлжит тусгай үүргийн нислэгт багтсан иргэдийн жагсаалтыг ирүүлмэгц тухайн иргэдтэй ЭСЯ-наас холбогдож, нислэг болон бусад холбогдох мэдээлэл, чиглэлийг өгч ажиллах болно.

Эх сурвалж: Монгол Улсаас Япон улсад суугаа элчин сайдын яам

Холбоотой мэдээ

Тусгай үүргийн онгоц 219 ламхайг эх оронд нь авч ирэхээр Энэтхэгийг зорилоо

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн даваа /2020.06.01/ гарагийн ээлжит бус хуралдаанаар Энэтх

2020-06-12

Дорнодод галт хэрэгслийн дэлбэрэлтэд зургаан настай хоёр хүү өртжээ

Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн нутаг дэвсгэрт сум, галт хэрэгслийн хайгуул,

2020-06-03

Тусгай үүргийн нислэгээр буцах хүсэлтэй иргэдийн анхааралд

  Монгол Улсын Онцгой комиссын Шуурхай штабын энэ сарын 29-ний өдрийн хуралдааны шийдвэр

2020-06-02