Мэргэжлийн бөх Кимүра Хана 22 настайдаа амиа хорложээ

2020-06-02 0

Японы мэргэжлийн бөх, Terrace House (Fuji TV, Netflix) реалити-шоуны оролцогч Кимүра Хана энэ сарын 23-нд толгойндоо гялгар уут углан, ахуйн хийд хордож, амиа хорлосон байна.

Амиа хорлосон шалтгаан нь цахим ертөнцийн доромжилсон сэтгэгдэл, сүрдүүлэг байжээ. Хана 2016 онд мэргэжлийн бөхийн гараагаа эхэлж, маш хурдан нэр алдарт хүрсэн. Түүний ээж нь ч мэргэжлийн бөх байлаа. Өнгөрсөн жилийн есдүгээр сараас Terrace House шоунд оролцож эхэлсэн. Энэхүү шоу нь оролцогчид нэгэн дээвэр дор хамт амьдран, хайр дурлалаа хайдаг романтик шоу юм. Кимүра Ханагийн шоуны үеэр гаргаж байгаа зан авир үзэгчдэд таалагдсангүй. Цахим ертөнцөөр түүнийг муулах, гутаах кампанит ажил эхэлж, зарим нь заналхийлж эхэлсэн байна.

Цагдаагийн газрын мэдээлснээр Ханагийн өрөөнд амиа хорлосноо бичсэн хэд хэдэн захиа олджээ. Нэгэн захиа дээр “Ээждээ хайртай шүү. Намайг төрүүлсэнд баярлалаа” гэж бичсэн байлаа. Ханагийн аавын талаар мэдээлэл байдаггүй ч нэгэн удаа тэр аав нь индонез хүн байсныг бичсэний дараа бас доромжлолд өртөж байжээ.

Амиа хорлосон өдрөө тэр Twitter хуудсандаа “Би өдөр болгон бараг 100 удаа доромжилсон, үх гэж бичсэн захидал авдаг. Надад хэцүү байна. Би үхлээ. Би энэ амьдралд хүнд хайрлагдахыг хүсдэг байсан. Намайг дэмждэг байсан бүх хүнд баярлалаа. Би хэт сулхан хүн юм, уучлаарай” гэж бичсэн байв.

Fuji TV Харагийн үхлийн дараа шоугаа хааж байгаагаа зарлаж, сүүлийн хоёр хэсгийг дэлгэцэнд гаргахаа больсноо зарлалаа.

Холбоотой мэдээ

Франц, Их Британийн удирдагчид зайнаас нүүр тулж уулзав

  Өчигдөр буюу Пүрэв гарагт Британийн нийслэл Лондон хотод айлчилсан Францын ерөнхийлөгч

2020-06-19

Хятадын тал Энэтхэгийн 10 олзны цэргийг шилжүүлж өгчээ

  Өнгөрсөн Даваа гарагт Хималайн уулын хилийн маргаантай бүсэд болсон мөргөлдөөний үеэр

2020-06-19

Gilead Sciences компани “Remdesivir” тарилгыг COVID-19-өөр өвчилсөн хүүхдүүдэд туршихаар болжээ

  ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхий дахинд турши

2020-06-19