Covid-19: Халдвар авсан 2.9 сая хүн эдгэлээ

2020-06-02 0

Дэлхийн 216 улсад бүртгэгдээд буй Covid-19 цар тахлын улмаас 6 сая 361 мянга 879 хүн өвчилж, 2.9 сая хүн эдгэж, 377 мянга 149 хүн амиа алдаад байна. Covid-19 цар тахал өнгөрсөн 24 цагийн хугацаанд Бразил, АНУ, ОХУ, Энэтхэг, Перу, Чили зэрэг улсад эрчимтэй тархсан байна.

АНУ-д өвчлөл буурахгүй байгаа бөгөөд хоногт 22 мянга 271 шинэ тохиолдол бүртгэгдэж, 727 хүн нэмж нас барлаа. Тус улсад халдварын нийт тохиолдол 1 сая 859 мянга 441-д хүрсэн бол 106 мянга 922 хүн хорвоог орхиж, 615 мянга 315 хүн эмнэлгийн тусламж авч эдгэжээ. АНУ 18 сая 150 мянга гаруй хүнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулсан байна.

Улс төрийн хямрал нүүрлээд буй Бразил улсад хоногт 14 мянга 169 шинэ тохиолдол бүртгэгдэж, 732 хүн нэмж нас барлаа. Тус улсад нийт тохиолдол 529 мянга 18-д хүрсэн бол 30 мянга гаруй хүн хорвоог орхиж, 211 мянга гаруй хүн эмнэлгийн тусламж авч эдгэжээ. Бразил улс нь нийтдээ 930 мянга гаруй хүнийг Covid-19 шинжилгээнд хамруулжээ.

ОХУ-д хоногт 9035 шинэ тохиолдол бүртгэгдэж, 162 хүн нэмж нас барлаа. Тус улс 10 сая 923 мянга 108 хүнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулсан бөгөөд халдварын нийт тохиолдол 414 мянга 878, эдгэсэн хүний тоо 175 мянга 877, хорвоог орхисон хүний тоо 4855-д тус, тус хүрчээ.

Халдварын тохиолдол Энэтхэг, Перу, Чили улсад өндөр гарсан байна. Тухайлбал, Энэтхэг улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 7761 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр тус улсад нийт тохиолдол 198 мянга 370-д хүрэв. Харин хоногт 200 хүн нэмж нас барснаар нийт 5608 хүн хорвоог орхижээ. Энэтхэг улс 3.9 сая хүнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулсан бол 95 мянга 754 хүн эмнэлгийн тусламж авч, эдгэжээ.

Перу улсад 5563 шинэ тохиолдол хоногт бүртгэгдэж, 128 хүн нэмж нас барлаа. Тус улс нь 1 сая гаруй хүнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулсан байна. Перуд нийт тохиолдол 170 мянга гаруй байгаагаас 4634 хүн хорвоог орхиж, 68 мянга 507 хүн эдгэжээ.

Ингэснээр 24 цагийн хугацаанд дэлхий даяар 102 мянга 629 шинэ тохиолдол бүртгэгдэж, 377 мянга 149 хүн хорвоог орхиж, 2.9 сая хүн эдгэж, 3 сая хүн эмчлүүлж байна. Тэдний 53 мянга 398 хүний биеийн байдал хүнд байна.

Холбоотой мэдээ

Франц, Их Британийн удирдагчид зайнаас нүүр тулж уулзав

  Өчигдөр буюу Пүрэв гарагт Британийн нийслэл Лондон хотод айлчилсан Францын ерөнхийлөгч

2020-06-19

Хятадын тал Энэтхэгийн 10 олзны цэргийг шилжүүлж өгчээ

  Өнгөрсөн Даваа гарагт Хималайн уулын хилийн маргаантай бүсэд болсон мөргөлдөөний үеэр

2020-06-19

Gilead Sciences компани “Remdesivir” тарилгыг COVID-19-өөр өвчилсөн хүүхдүүдэд туршихаар болжээ

  ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхий дахинд турши

2020-06-19