“Трансформер”-ийн шинэ киноны дэлгэцэнд гарах тов тодорчээ

2020-05-04 0

Paramount Pictures кинокомпани “Трансформер”-ийн ээлжит киног дэлгэцэнд гарах огноог зарлажээ. Уг бүтээл 2022 оны зургаадугаар сарын 24-нд АНУ-ын кинотеатруудад нээлтээ хийх гэнэ.

Одоогоор тус кинокомпани “Трансформер”-ийн хоёр төслийг эхлүүлээд байгаа ч ажлын нэр ч өгөөгүй байгаа аж. Нэг кино зохиолыг нь “Шинэ хүн аалз” киноны зохиолч Жэймс Вандербильт бичиж байгаа бол нөгөөг нь “Артур хааны сэлэм”, “Робин Гүүд”-ыг бичсэн Жоби Харольд “оролдож” байгаа тул хэнийх нь зохиол дэлгэцийн бүтээл болохыг харах л үлдлээ.

Мөн Netflix энэ жилээс “Трансформерүүд: Кибертроны төлөөх тэмцэл” олон ангит хүүхэлдэйн киног гаргаж эхлэхээ зарлаад байгаа билээ.

 

Холбоотой мэдээ

“Трансформер”-ийн шинэ киноны дэлгэцэнд гарах тов тодорчээ

Paramount Pictures кинокомпани “Трансформер”-ийн ээлжит киног дэлгэцэнд гарах огноог зарлажээ. У

2020-05-04

Жүжигчин Т.Билэгжаргалыг сэтгэцийн эмгэгтэй гэж үзэн, дахин шинжилгээ хийлгэхээр болжээ

  Жүжигчин Т.Билэгжаргалыг сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй гэж тодорхойлсон

2020-04-23

ЛЕОНАРДО ДИ КАПРИОГИЙН ШИНЭ САНААЧИЛГА

Холливудын од, жүжигчин Леонардо ди Каприо олон орныг хамарсан цар тахалд нэрвэгдэж орлогын эх ү

2020-04-17