Instagram бол маш олон залуусд боломжийг нээдэг талбар , тэр тусмаа эмэгтэйчүүдэд…
Ингээд ТОП 10 эмэгтэйг харцгаая.
Дагагч -198 K
Mongolia’s next top model нэвтрүүлгийн ялагч Цэрэндолгорт маш олон рекламны санал, хэдэн мянган дагагчдыг авчиржээ. Мөн Мишээл & Амазонка брендийн 2020 оны хавар намрын загварын коллекцны нүүр царай болсон билээ.
Дагагч – 216K
Жүжигчин, топ модел дээр нь иогийн багш болсон Д.Пүрэвсүрэн энэхүү жагсаалтад багтах нь зүй ёсны хэрэг. Хэдийгээр тайзнаа алхахаа больсон ч зар сурталчилгааны эрэлттэй модел хэвээр байгаа.

Дагагч – 253K
Моделийн ажлаас гадна нүүр будалт, стилист чиглэлээр ажилладаг бөгөөд өөрийн дуртай , хэрэглэдэг сайн гэсэн бүгдээ бусадтай харамгүй хуваалцаж чаддаг эелдэг , найрсаг бүсгүй бол яах аргагүй Төгс.
Дагагч – 267K
Ю.Балжидмаа саяхан амаржсан билээ.
Дагагч – 292K
Нийгмийн сүлжээнд идэвхитэй байдаг дуучин А.Хишигдалай фитнесээр идэвхитэй хичээллэж болохоор биеийн галбираа тодотгосон зураг нилээдгүй авахуулдаг.
Дагагч – 303K
Сүүлийн үед олон хүний хайр татаж буй эмэгтэй бол яах аргагүй Дөлгөөн. Тэрээр залуу хосуудад тулгарах асуудал , түүнийг яаж даван туулах гээд олон асуудлыг нээлттэй ярьж чаддаг бүсгүй билээ.

Дагагч – 318K
Ануг дуучин гэж тодорхойлохоос илүү өөрийн дүр төрхөө бренд болгож чаддаг эмэгтэй. Тэрээр инстаграмдаа чанартай бараа, бүтээгдэхүүн идэвхтэй сурталчилдаг.
Дагагч – 326К
Шүүдэрхэн нэрийн бэлхүүсний даруулга худалдаанд гаргаж чамгүй амжилттай байгаа ба одоогоор мэргэжил дээшлүүлэхээр суралцаж байгаа түүнээс сельфи яаж хийдгийг суралцаж болно.
Дагагч – 397K
АНУ-д сургуулиа амжилттай төгссөн жүжигчин О.Дөлгөөн инстаграмд дагагчидаа хэзээ ч уйдаадаггүй бөгөөд өдөр тутмын амьдралаасаа харамгvй хуваалцдаг.
Дагагч -457К
Voice Mongolia-гийн мэдрэмжтэй шүүгч , эрч хүчтэй дуучин Ука жагсаалтыг тэргүүлдэг билээ.
Олон хүмүүст үлгэр дуурайлал , урам зориг өгдөгт хэн ч маргахгүй биз ээ.