Н.Учралын зөвлөхөөр Н.Мөнхбаясгалан, Х.Хатанбаатар нар томилогджээ

2020-04-10 0

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны 23 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Монгол Ардын намын дэргэдэх дөрвөн ТББ-ын хамгийн олон гишүүнчлэлтэй энэ байгууллагын Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Учрал өнгөрсөн жилээс сонгогдон ажиллаж байгаа. Тэрээр холбооныхоо 23 жилийн ойг тохиолдуулан “НАМЗХ-ын түүх бол Монголын үе үеийн залуусын хамтдаа оролцсон, хамтдаа хөгжсөн, хамтдаа бичилцсэн, хамтдаа бүтээлцсэн түүх юм” хэмээн үе үеийн гишүүд, дэмжигчиддээ хандан мэндчилгээ дэвшүүлсэн.

Тэгвэл НАМЗХ-ны Ерөнхийлөгч шинэ зөвлөхүүдээ батламжлан ажилд нь оруулжээ. Тодруулбал Монголын Оюун ухааны академийн захирал, олон улсын шүүгч, ой тогтоолтын мастер, НИТХ-ын төлөөлөгч Х.Хатанбаатар, Монголын Авто замчин залуучуудын холбоо ТББ-ын тэргүүн, “Шинэ Завхан” төслийн санаачлагч, инженжер Н.Мөнхбаясгаланг томилсон байна. Ийнхүү монголын мянга мянган залуучуудын эв нэгдлийн илэрхийлэл болсон НАМЗХ-ны Ерөнхийлөгч, салбартаа манлайлагч, мэдлэг боловсролтой, ур чадвартай залуучуудаар зөвлөхүүдийн бүрэлдэхүүнээ тэлжээ.

Холбоотой мэдээ

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ч.МЭНДБАЯР СОНГОГДСОН ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ БАЙНА

Энэ сарын 21, 22-ны өдрүүдэд НИТХ–ын төлөөлөгч, ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр өөрийн сонгогдсон то

2021-01-22

Б.Болдсайхан: “Зүрх мартахгүй” төсөл зогсохгүй. Үргэлжлүүлээд явах чадвартай сайн баг бий

"Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайхан өвдөж, эм

2021-01-22

Хөвсгөлд гурав, Завханд нэг удаа газар хөдөлжээ

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр урьд шөнө Хөвсгөл аймагт гурван удаа, Завхан аймагт н

2021-01-22